-Аргын тооллын 1 сарын 5. Баасан (Сугар) гараг / 2018



-Аргын тооллын 1 сарын 5. Баасан (Сугар) гараг / 2018
-Билгийн тооллын 19, улаагчин тахиа, их морь-9 од, уул суудал, 1 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Бага хүйтэн-18:25.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:14
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Сайн хүнтэй учрах машид сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Замд явах, зөөлөн үйл, лам болох, эм найруулах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвч, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, бэрийн үйл, мал худалдахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ