-Аргын тооллын 1 сарын 13. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 1 сарын 13. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 27, хөхөгчин могой, хонгорцог-17 од, уул суудал, 2 хар мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Дашнямтай, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:23
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ засуулахад сэтгэл амгалан болох өлзийтэй сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ