-Өвлийн адаг харагчин үхэр(их) сар, 6 цагаан мэнгэ, шороо суудалтай. -Аргын тооллын 1 сарын 17. Лхагва (Буд) гараг / 2018 /



Өвлийн адаг харагчин үхэр(их) сар, 6 цагаан мэнгэ, шороо суудалтай.
-Аргын тооллын 1 сарын 17. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 1, шарагчин тахиа, элдэв тэнгэртэн-20 од, шороо суудал, 7 улаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:29
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ засуулахад билгийн өдөр муу тул цээлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ