-Аргын тооллын 1 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг. 2018



-Аргын тооллын 1 сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг. 2018
-Билгийн тооллын шинийн 8, улаагчин могой, гоё хүүхэн-1 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:28-17:41
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад нас уртасгана маш сайн. Гэвч гахай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Гал тахих, ад зэтгэрийг номхтгох, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, өлзийтэй буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ