-Аргын тооллын 2 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг. 2018



-Аргын тооллын 2 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг. 2018
-Билгийн тооллын билгийн 16, хөх хулгана, үнэг-8 од, гал суудал, 1 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:52
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу тул цээрлэвэл зохилтой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, арилжаа наймаа хийх, газрын ам нээх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ