-Аргын тооллын 4 сарын 13. Баасан (Сугар) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 13. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 28, хөхөгчин гахай, шувуун хошуут-24 од, суудал хий, мэнгэ 2 хар, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-19:38. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Эрхшээх үйлд, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарах, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ