-Аргын тооллын 4 сарын 20. Баасан (Сугар) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 20. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, хар морь, гөрөөсөн толгой-4 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-19:48. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай цээрлэвэл зохилтой.
-Нохой, морь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Ном унших, замд гарах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь болох, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, модны үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ