-Аргын тооллын 4 сарын 21. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 4 сарын 21. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 6, харагчин хонь, хэрцгийн охин-5 од, суудал хий, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-19:50. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад царай зүс сайжрах маш сайн. Гэвч үхэр, гахай, хулгана, үхэр цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Эдийн бүтээл, худалдаа хийх, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, ажилчин авах, хурим найр хийх, сайн үйлс үүсгэх, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ