-Аргын тооллын 4 сарын 25. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 25. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 10, улаагчин гахай, бага морь-10 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Балжинням, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:45-19:55. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрх хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ