-Аргын тооллын 5 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг/2018/



-Аргын тооллын 5 сарын 10. Пүрэв (Бархасвад) гараг/2018/
-Билгийн тооллын 25, хар бар, шувуун хошуут-24 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулт, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:16. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Замд гарах, тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, өлзийтэй буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, боол шүтүүлэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ