-Аргын тооллын 5 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг



-Аргын тооллын 5 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг
-Билгийн тооллын шинийн 10, улаан луу, харцага-11 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, хотол чуулаган барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:34. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, замд гарахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ