-Аргын тооллын 5 сарын 31. Пүрэв (Бархасвад) гараг 2018



-Аргын тооллын 5 сарын 31. Пүрэв (Бархасвад) гараг 2018
-Билгийн тооллын 17, харагчин гахай, онгоц-18 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:41. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа наймаа хийх, хот балгад байгуулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ