-Аргын тооллын 10 сарын 3. Лхагва (Буд) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 3. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын 24, шар луу, өглөгт охин-6 од, ус суудал, 9 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-18:28.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ