
2026 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр /2026.03.02/ Ховд аймагт дөрвөн ээлжээр зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтад нийт 77 иргэн бүртгүүлснээс 56 иргэн буюу 72.72 хувь нь ирж оролцсоноос:
-“Ерөнхий мэдлэгийн шалгалт”-д 28 иргэн буюу 50.0 хувь нь,
-“Монгол хэл, бичгийн чадварын шалгалт”-д 25 иргэн буюу 44.64 хувь нь,
-“Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт”-д 22 иргэн буюу 42.85 хувь нь тэнцлээ.
Шалгалтын хугацаанд цахилгааны болон сүлжээний ямар нэгэн саатал, доголдол үүсээгүй.
Төрийн албаны энэ оны нэгдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг салбар комиссын бүрэлдэхүүн амжилттай зохион байгууллаа гэж Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.

