“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” Үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх бүсийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

May be an image of one or more people

Орон нутгийн байгууллага, сургууль, гэр бүл, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурлан дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн ойлголт, хамтын шийдлийг тодорхойлох зорилгоор “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

May be an image of one or more people and people studying

“Зориг сан”
, Залуусын орон зай хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Тийн сэтгэл” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын болон эцэг эх, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн удирдлага, орон нутгийн удирдлага, ТББ-ын төлөөлөл оролцлоо. 

May be an image of one or more people and text

Энэ үеэр аймгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч М.Баярт хүүхэд хамгааллын чиглэлээр Ховд аймагт хийж буй ажил анхаарах асуудын талаар мэдээлэл өгөв.

May be an image of ‎text that says

Ховд аймгийн “Тийн сэтгэл” ТББ-аас энэ сарын 02-ны өдөр зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт оролцогчид: 

-Дээрэлхэлтийн нөхцөл байдал, шалтгааныг тодорхойлох,
-Хүүхдэд үзүүлэх нөлөөллийг олон талын өнцгөөс ойлгох,
-Сургуулийн хариу арга хэмжээний практик шийдэл тодорхойлох,
-Гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааны механизмыг тодорхойлох,
-Орон нутагт хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж боловсруулах зорилт дэвшүүлэв. 

May be an image of text that says

Мөн Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар хамтын ажиллагааны чиглэлээ гаргаж зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

May be an image of one or more people, people studying and text

May be an image of one or more people and people studying
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ