-Аргын тооллын 10 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын 25, шарагчин могой, найралт эх-7 од, уул суудал, 8 цагаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулт, Пүрэвжал барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:54-18:26.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, тариалан тарих, худалдаа хийх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, боол шүтүүлэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ