-Аргын тооллын 10 сарын 31. Лхагва (Буд) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 31. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын 22, улаан бич, найралт эх-7 од, гал суудал, 8 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:34-17:36.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгших эрхэм сайн. Гэвч бар, могой, морь, хонь цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ