-Аргын тооллын 1 сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 17. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 11, хөх бар, чөлөөт эх-3 од, мод суудал, 2 хар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Бич, луу, хулгана жилтнээ хийморийн буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:29
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс оюун, билиг хурц болох маш сайн. Гэвч бич, үхэр, луу, хонь, нохой цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, хатуу үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ