-Аргын тооллын 1 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 24. Пүрэв (Бархасвад) гараг / 2019 /
-Билгийн тооллын 19, цагаагчин тахиа, бага морь-10 од, уул суудал, 4 ногоон мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:29-17:39
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ