-Аргын тооллын 10 сарын 12. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 10 сарын 12. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 14, хар морь, могойг хүлэгч-25 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:05-18:11.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, замд явах, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, бэрийн үйл, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ