-Аргын тооллын 12 сарын 14. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 12 сарын 14. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 17, хөхөгчин тахиа, өглөгт охин-6 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-16:59.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, хот балгад байгуулах, үхэгсдийн үйл, насны буян бүтээх, эд мал авах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйхад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ