-Аргын тооллын 12 сарын 16. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 12 сарын 16. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 20, улаагчин гахай, үнэг-8 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:00.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаанд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ