-Аргын тооллын 3 сарын 7. Бямба (Санчир) гараг (2020)



-Аргын тооллын 3 сарын 7. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 13, шарагчин тахиа, үнэг-8 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-18:46.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ