-Аргын тооллын 4 сарын 17. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 4 сарын 17. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 25, цагаан бар, тооно-22 од, суудал мод, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-19:45.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, лам болох, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, боол шүтүүлэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ