Аргын тооллын 12 сарын 4. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 4. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 19, цагаагчин могой, найралт эх-7 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:24-17:00. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ