Аргын тооллын 1 сарын 23. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 23. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 10, цагаагчин хонь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал хий, мэнгэ 3 хөх, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-17:38.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч үхэр, гахай, хулгана жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

                                              Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд).
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ