-Аргын тооллын 3 сарын 3. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 3. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 19, цагаан нохой, салхины эх-14 од, суудал мод, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:29-18:39.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ