-Аргын тооллын 3 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 25, хөхөгчин туулай, суулга-19 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:19-18:47.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайна муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, худалдаа хийх, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, садан бололцоход сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ