-Аргын тооллын 4 сарын 9. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 4 сарын 9. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 28, улаагчин гахай, шувуун хошуут-24 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:33.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, шинээр ажил эхлэх, замд гарах, мод таслах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ