-Аргын тооллын 5 сарын 1. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 5 сарын 1. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын 20, шарагчин тахиа, суулга-19 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:04.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Дэлгэрүүлэх үйл бүгдэд сайн. Насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд явахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ