"Нэг цэгийн үйлчилгээний төв" иргэдэд үйлчилж эхэллээ

May be an image of one or more people, people sitting, people standing and indoor

Аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавируст халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу “Шуурхай штаб”, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлыг хангаж “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” өнөөдрөөс /2021.09.03/ эхлэн иргэдэд үйлчилж эхэллээ.

May be an image of one or more people and indoor

Тус төв нь өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллах ба коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авч халдвар илэрсэн иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгч, биеийн байдал нь хөнгөн иргэдэд “Эмчилгээний багц”-ыг олгож, хүнд, хүндэвтэр иргэдийг “Тусгаарлах эмнэлэг”-рүү шилжүүлж ажиллаж байна. Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн 5 төвийн эмч нар өдөрт тус бүр 200 багц бэлтгэн ажиллах юм.

May be an image of one or more people and people standing

Энд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Аль болох халдварын эрт илрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалд анхаарч байгаа учраас иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэхийг хүсье.

Аймгийн БТСО-ны “Спорт заал”-нд “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” байгуулсантай холбогдуулан ХДТ, ХАС банкны өмнөх талбайд байсан “Шинжилгээний цэг”-үүдийг хурлын тогтоолоор татан буулгасан гэж аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ”-аас мэдээллээ.

May be an image of outdoors
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ