-Аргын тооллын 7 сарын 10. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 10. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 15, цагаан луу, мэнгэ 3 хөх, суудал ус, суулга-19 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:50.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, тангараг үүсгэх, хануур төөнүүр хийлгэх, дайсан номхтгох, цэрэгт мордох, газар хөндөх, газар малтах, мод таслах, суваг шуудуу ухах, хариулга хийх, их гол гатлах, загас барих, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ