ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 154 хүн эдгэрч, шинээр 163 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 29-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 362 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 149 эерэг, 61 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 163-аар нэмэгдэж нийт 15401 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 7, Булган сумаас 25, Буянт сумаас 2, Дарви сумаас 6, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 16, Манхан сумаас 2, Мөст сумаас 6, Мянгад сумаас 13, Үенч сумаас 8, Чандмань сумаас 2, Ховд сумаас 3, Цэцэг сумаас 4, Эрдэнэбүрэн сумаас 10 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 57 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.30/ байдлаар нийт 516 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 241 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 44 нь “Ач заяа” эмнэлэгт, 231 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 53 нь 0-18 насны хүүхэд, 37 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 5, хүнд-32, хүндэвтэр-193, хөнгөн 286 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 707, сумдад 802 нийт /1509/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 154 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13308 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 54 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 7 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56024 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52308 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 43 хүн хамрагдаж нийт 4908 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ