Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал өнөөдөр /2021.12.01/ хуралдлаа.



 Хурлаар:
-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, 
-Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 
-2022 оны зорилтын тухай, 
-Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 
-Аймгийн 2022 оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай, 
-Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, 
-Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.

Мөн  хурлаар -Нээлттэй дуудлагын худалдаа зарлах тухай,   Нээлттэй дуудлагын худалдаа дахин зарлах тухай,
-“Шим-Ус”ОНӨААТҮГ-ын 2021 оны төсөв, төлөвлөгөө батлах тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд хуралдана.


ВИДЕО: Б.САНДАГСҮРЭН АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ