Мөст сумын ИТХ-ын IV хуралдаан хуралдав



Мөст сумын ИТХ-ын IV хуралдаан энэ сарын 17-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.



Хуралдааныг Мөст сумын ИТХ-ын дарга А.Ариунболд нээж, төрт ёсны уламжлалын дагуу Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлснээр хуралдаан эхлэв. Хуралдааны эхэнд хуралдааны дэг, дотоод журам, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж, хэлэлцэх асуудлаа батлаж санал гаргав.



Хуралдаанаар: 
-Сумын ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
-Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2021 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, цаашдын зорилт, тухай
-Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийг батлах тухай
-Сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөг батлах тухай
-Хог хаягдлын төлбөр хураамж тогтоох тухай
-Сумын байгаль орчны төлөв байдлыг 2022-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр батлах тухай
-Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих тухай гэсэн 7 асуудал хэлэлцүүлэн хөгжлийн төлөвлөгөөндөө тулгуурлан бодлого шийдвэрээ гаргаж,хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. 

ВИДЕО:















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ