-Аргын тооллын 12 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 12 сарын 30. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 26, хар хулгана, эрхтний тэргүүн-15 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой  жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ