-Аргын тооллын 1 сарын 28. Баасан (Сугар) гараг (2022).



-Аргын тооллын 1 сарын 29. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 27, хар морь, онгоц-18 од, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:47.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч хулгана, гахай, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, бэрийн үйл, анд бололцоход муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ