-Аргын тооллын 4 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 4 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин тахиа, харцага-11 од, суудал уул, мэнгэ 7 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-19:40.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Харин хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн бүтэх ажил, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, мал худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ