-Аргын тооллын 4 сарын 16. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 4 сарын 16. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 15, шарагчин гахай, тэргүүн дагуул-13 од, суудал хий, мэнгэ 5 шар, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:02-19:43.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч могой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ