-Аргын тооллын 5 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 9. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, хар нохой, их морь-9 од, суудал мод, мэнгэ 9 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:22-20:15.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч луужилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ