-Аргын тооллын 5 сарын 21. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 21. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 21, хөх нохой, яруу эгшигт-21 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Өчүүхэн дүүрэн улирал эхлэх.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:30.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ