-Аргын тооллын 5 сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 30. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 30, харагчин хонь, чөлөөт эх-3 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:40.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ