-Аргын тооллын 9 сарын 23. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 23. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын 28, шарагчин туулай, их морь-9 од, суудал хий, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Намрын уур.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-18:48.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, байшин барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, үхэгсдийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ