-Аргын тооллын 4 сарын 14. Баасан (Сугар) гараг (2023)

May be an image of eclipse

-Аргын тооллын 4 сарын 14. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын 24, хар бар, яруу эгшиг-21 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:39.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлдүүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, равнайлах, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, төрөл садан болох, ном эхлэн заалгах, худаг малтах, малын үс, ноос хяргах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ