-Аргын тооллын 4 сарын 21. Баасан (Сугар) гараг (2023)

May be an image of eclipse

Хаврын адаг улаан луу (бага) сар, 6 цагаан мэнгэ, гал суудалтай.
-Аргын тооллын 4 сарын 21. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 1, шарагчин тахиа, гоё хүүхэн-1 од, суудал шороо, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:50.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ