-Аргын тооллын 5 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2023)



-Аргын тооллын 5 сарын 8. Даваа (Сумьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 18, улаан бар, хонгорцог-17 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:24-20:13.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан болох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, замд явах, эд, мал худалдан авах, үхэгсдийн үйл, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ