-Аргын тооллын 5 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2023)



-Аргын тооллын 5 сарын 11. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
-Билгийн тооллын 21, шарагчин могой, элдэв тэнгэртэн-20 од, суудал уул, мэнгэ 2 хар, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:20-20:17.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, их хэрэг үүсгэх, ном унших, арилжаа наймаа хийх, амраг садан болох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, мал гаргахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ