“МоЭнКо” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ өгөх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна



СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ховд аймаг болон Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “МоЭнКо” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ өгөх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна. 

Тавигдах шаардлага: 

1. Хууль, эрх зүйн туслалцаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй байх /улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэл/
2. Хууль, эрх зүйн туслалцааны чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
3. 3-аас доошгүй хуульч, эрх зүйн ажилтантай байх, тэдгээр нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
4. Гэрээний үүргийн биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч байсан ажлын туршлагатай байх
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дээр дурьдсан шаардлагуудыг хангаж байгаа талаарх баримт, материалуудыг үнийн саналын хамт 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дотор битүүмжлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 210 тоот өрөөнд хүргүүлнэ.

Ховд аймаг болон Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “МоЭнКо” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээтэй холбоотой мэдээллийг khovd .gov.mn-ээс авах боломжтой.

Утас: 7043-1111
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ