-Аргын тооллын 8 сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2023)



2023 оны 8 сарын зурлага.
Зуны адаг шарагчин хонь (их) сар, 3 хөх мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 8 сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин туулай, элдэв тэнгэртэн-20 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:28.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин тахиа, бич, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы ханандорших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, мал хөнгөлөх, хүнийг ханаж, төнөх, буяны үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ