-Аргын тооллын 10 сарын 22. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 10 сарын 22. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 8, харагчин үхэр, элдэв тэнгэртэн-20 од, суудал шороо, мэнгэ 9 улаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:20-17:52.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Харин хонь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин эд, мал гадагш өгөх, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, оёж, хатгах үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд..
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ